Wednesday, February 17, 2010

Cisco TCL script

TCL (Tool Command Language) энэ нь cisco дээр бичигдэх боломжтой /бүх л төрлийн эмбеддэд төхөөрөмж дээр/ script хэл юм. John Ousterhout гэдэг хүн 1988 онд анх зохиосон. энэхүү хэл нь CGI хэлийг давхар ашиглах боломжтойгоороо давуу талтай юм.

СommandName argument1 argument2s ... argumentN гэсэн ерөнхий бичэглэлийг ашигладаг.

Cisco IOS-ийн хувилбаруудад дараах байдлаар ашиглах боломжтой.
12,3(2)T                         Хязгаарлагдмал байдлаар ашиглах боломжтой.
12.3(7)T                         SNMP-ийн MIB-д хандах боломжтой болгосон.
12.2.(25)S                      Уг хэлний бүх боломжийг ашиглах боломжтой болсон.
12.2(33)SXH                 Уг хэлний бүх боломжийг ашиглах боломжтой болсон.

Cisco Router-т хэрхэн tcl тохиргоог хийх боломжийг бүрдүүлэх вэ?
•Router# tclsh
•Router(tcl)#
•Router(tcl)#info patchlevel
•Router(tcl)#info commands
•Router(tcl)#exec "show version“
•Router(tcl)#exec "show interfaces“
•Router(tcl)#ios_config "interface serial0/0" "ip address 192.168.1.1 255.255.255.0"
•Router(tcl)# tclq
•Router#

Tcl configuration mode нь global configuration mode-той ижилхэн.

Жишээ болгож зарим тохиргоог tcl ашиглан гүйцэтгэхийг үзье.

ios_config "interface serial0/0" "ip address 1.2.3.4 255.255.0.0" энэхүү командаар эхлээд интерфэйсдээ нэвтрээд дараа нь логик хаяг тохируулж өгч байна.

No comments: